
бөхийн холбоо


Монголын чөлөөт бөхийн гэр бүл өдгөө 60 гаруй жилийн настай хүнээр жишвэл ухаан бодол нь цэгц уужуу зан төлөв нь тогтуун хүлээцтэй, амжилт , алдаа оноо, баяр жаргал бүхий л цаг үеийг даван туулсаар өнөөдрийг хүрчээ. Бид бүхний зорилго нэг, адил хүсэл мөрөөдөлтэй байдаг. Энэ нь тив дэлхийд улс орноо спортоор дамжуулан сурталчлах, төлөөлөн харуулах, мөн цаашлаад улс орны хөгжил бусад улстай хамтын ажиллагаа нөхөрлөл болон дотоодын тамирчид дасгалжуулагчид чөлөөт бөхтэй амьдрал холбосон хэн бүхний ирээдүйн төлөө бидний зүрх сэтгэл нэгэн зүгт цохилдог гэж үздэг. Монголын чөлөөт бөхийн холбоо та бүхнийхээ дэмжлэгтэйгээр цаашдын зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлж хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг зуны олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд анхны монгол аваргатай болохыг чин сэтгэлээсээ хүсэж,бүхий л талаар дэмжин ажиллах болно. Цаашдаа дэлхийн аваргуудыг олноор нь өлгийдөн авдаг бат бөх суурьтай холбоо болж ажиллана гэж боддог. Тиймээс нийт чөлөөт бөх гэсэн нэрийн дор хамтдаа бүхнээ зориулж, хамтран зүтгэдэг та бүхэндээ цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүсээд, спортын өндөр амжилт биднийг өртөөлөн хүлээж буй гэдэгт итгэл дүүрэн байна. Эв нэгдэл байх аваас амжилт ойрхон байгааг онцлон тэмдэглэе.